icon_horse_mongolian

Бидний гол зорилго бол Монгол Улс болон БНЧУ (Чех улс) хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Бид хоёр улс хоорондын худалдаа, үйлчилгээний зуучлал, зөвлөх үйлчилгээний чиглэлээр төвлөрөн ажилладаг бөгөөд сүүлийн үед Чех улсад байгаа Монгол иргэдийн нэгдлийг бий болгох тэдгээрийн нийгмийн болон хувийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө ажиллаж байна.

БИДНИЙ САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

ЧЕХ УЛСАД АЖИЛЛАХ БОЛОМЖ

Монголын хөдөлмөрийн зах зээл нь Чех улсын ажил олгогчдын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг олон тооны чадварлаг ажилчдаар хангадаг бөгөөд энэ нь Монгол ажилчдын болон Чех улсын ажил олгогчдын хувьд хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгодог. Мөн түүнчлэн манай компани ажлын шугамаар бүртгүүлсэн монгол иргэддээ болон Чех улсын ажил олгогчдод ажил эрхлэлт, амьдралын хэв маягтай холбоотой олон төрлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна. Манай компаний үйлчилгээ болон Чех улсад ажил эрхлэх, амьдрах талаар сонирхож байвал бидэнтэй чөлөөтэй холбогдож тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой.

УЛС ХООРОНДЫН ХУДАЛДАА

Та бүхэн Чех улсад үйлвэрлэгдсэн мөн санал болгодог бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байна уу? Бидний олон жилийн ажлын туршлага нь Монгол, Чехийн хоорондох худалдаа, үйлчилгээг танд зуучлах хамгийн таатай нөхцлийг санал болгож байна. Энэ талаар дэлгэрэнгүй асууж тодруулах зүйлс байвал бидний и-мэйл хаяг болон Facebook хуудсаар зурвас илгээгээрэй. Бид таньтай шуурхай холбогдож таны хүссэн хамгийн сайн шийдлийг санал болгох болно.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Чех, Монголын хоорондын соёл, хэлний бэрхшээл, нийгэм эдийн засгийн зөрүүтэй байдлаас шалтгаалан улс хоорондын бизнес эрхлэх мөн ажил эрхлэлттэй холбоотой олон төрлийн төөрөгдөл учирч болзошгүй байдаг тул бид үүнээс сэргийлэх, хялбарчлах зорилгоор худалдаа болон хөдөлмөрийн зах зээлийн салбарт олон төрлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгодог. Та утсаар, и-мэйлээр мөн биечлэн ирж зөвлөгөө авч болно. Бид таньд туслахдаа үргэлж баяртай байх болно.

МЭДЭЭ

Европ дахь Монголчуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн.

Европ дахь Монголчуудын дунд уламжлал болох зохион байгуулагдаж ирсэн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн тун удахгүй БНЧУ улсын Праг хотод 2018 оны 11 сарын 02 – 04 өдрүүдэд болно. Тус тэмцээнийг “Европ дахь молголчуудын урлаг спортын төв, ТББ”, Монгол улсаас БНЧУ – д суугаа Элчин сайдын яам, Чех Улс дахь Монгол оюутан залуусын холбоо нар хамтран зохион

Дэлгэрэнгүйг унших »

Metropolitan University Prague

БНЧУ-ын Метрополитан их сургууль нь анх 2001 онд үүд хаалгаа нээж , нээгдсэн цагаас хойш бакалавр, магистр болон докторын зэрэг хамгаалан суралцсан нийт 9000 гаруй төгсөгчидтэй болсон байна . Метрополитан их сургууль нь Прага хотоос гадна Плзен, Либэрэц, Храдец Краловэ г.м. Чехийн хотуудат салбаруудтай . Сүүлийн жилүүдэд Метрополитан их сургуульд элсэн орж буй оюутнуудын тоо жилдээ 2000-аас буухгүй байгаа бөгөөд

Дэлгэрэнгүйг унших »

МП Красно ХК

МП Красно компани нь Чех улсын Валашскэ Мезиричи хотод байрлах бөгөөд эрт дээр үеийн Валах үндэстэнээс өвлөн авсан,  мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг. БНЧУ-ын Валах үндэстэн нь эрт дээр үеэс амттай хоол болон мах махан бүтээгдэхүүнээрээ алдартай байсаар ирсэн газар юм. Уг газрын мах боловсруулах уламжлал нь XV-р зуунаас эхлэн өнөөдрийг хүртэл хөгжин дэлгэрсээр байгаа юм. Тухайн үед Валах иргэд

Дэлгэрэнгүйг унших »

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Чех улсын томоохон бизнесмэн Иан Светликийн хамт.

Монгол механик инженерүүд Чех улсын Татра машины үйлдвэр дээр сургалтанд суув.

Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Чех улсын Витковице компанийн үйлдвэртэй танилцав.

МП Красно компанийн захирал ноён Пилчик Монгол ажилтнуудынхаа хамт.

Монгол бөө ноён Алдар Прага хотод зочлов.

Витковице компанийн борлуулалт хариуцсан захирал ноён Лубомир Гогела-тай хамт Чех-Монголын бизнес форум дээр.

Чехийн алдарт уран барилгач, инженер Михал Постранецки-ийн хамт.

REGI Base Endowment сангийн төлөөлөл ноён Хинек Чех болон Монгол Форумын хамт олон.

TOWIT Swiss-ийн захирал ноён Фердинанд Райхелтийн хамт.

Copyright © 2020 Mongolian Forum. All Rights Reserved.