icon_horse_mongolian
Team of business people stacking hands

Бидний тухай

Монголиан Форум компани нь 2015 онд байгуулагдсан бөгөөд компанийн зорилго нь Монгол, Чехийн харилцаа холбоог хөгжүүлэх явдал юм. Бид Монгол, Чехийн компаниудын хоорондын худалдаа үйлчилгээний зуулчлалын чиглэлээр голчлон ажилладаг. Мөн түүнчлэн Чех улсад амьдарч буй Монгол хүмүүсийн төлөө төрөл бүрийн ажил зохион байгуулах нь бидний ажил юм.  Манай компани нь олон жилийн түүхтэй, туршлагатай Чехийн эрчим хүчний компаниудыг Монгол түншүүддээ шилжүүлэх, ноу-хау, нарийн төвөгтэй эрчим хүчний иж бүрдэл нийлүүлэх чиглэлээр холбоо тогтооход нэн тэргүүнд анхаарч ажилладаг. Чех улсын аж үйлдвэрийн салбар эдийн засгийн 37,8 хувийг бүрдүүлдэг. Экспортод аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн чухал үүрэг гүйцэтгэдэг.  Аж үйлдвэрийн бараа, машин, тээврийн хэрэгсэл экспортын ихэнх хувийг эзэлж, зах зээлийн янз бүрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлдэг.   

Чех улс Монгол улстай олон улсын хэмжээнд харилцаа холбоог тогтоох, харилцан хоёр талын  тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, харилцагч талуудын өрсөлдөх чадвар болон инновацийн хөгжлийг хангах нэмэлт судалгааны хамтарсан төслүүдийг дэмжих болон шинэ санал санаачлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Монголиан форум компани нь Чех Монголын хоорондох холбоо харилцааг хөгжүүлэх эдгээр ажлуудыг хийхэд бэлэн байна.

Copyright © 2020 Mongolian Forum. All Rights Reserved.