Metropolitan University Prague

БНЧУ-ын Метрополитан их сургууль нь анх 2001 онд үүд хаалгаа нээж , нээгдсэн цагаас хойш бакалавр, магистр болон докторын зэрэг хамгаалан суралцсан нийт 9000 гаруй төгсөгчидтэй болсон байна . Метрополитан их сургууль нь Прага хотоос гадна Плзен, Либэрэц, Храдец Краловэ г.м. Чехийн хотуудат салбаруудтай . Сүүлийн жилүүдэд Метрополитан их сургуульд элсэн орж буй оюутнуудын тоо жилдээ 2000-аас буухгүй байгаа бөгөөд уг сургууль нь Чех улсын хамгийн хурдтай  өргөжин тэлж  буй хувийн их дээд сургуулиудын тоонд зүй ёсоор багтаж байна. Одоогийн байдлаар Метрополитан их сургууль нь 5300 оюутанд боловсрол олгож байгаа. Мөн хичээлийг Чех, Англи гэсэн хоёр хэл дээр сонгон суралцах боломжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн