МП Красно ХК

МП Красно компани нь Чех улсын Валашскэ Мезиричи хотод байрлах бөгөөд эрт дээр үеийн Валах үндэстэнээс өвлөн авсан,  мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг.

БНЧУ-ын Валах үндэстэн нь эрт дээр үеэс амттай хоол болон мах махан бүтээгдэхүүнээрээ алдартай байсаар ирсэн газар юм.

Уг газрын мах боловсруулах уламжлал нь XV-р зуунаас эхлэн өнөөдрийг хүртэл хөгжин дэлгэрсээр байгаа юм.

Тухайн үед Валах иргэд өнөөгийн Чех Улсын Морава мужийн зүүн хэсгийн бүс нутгийн иргэдэд хэрхэн мал маллах болон мах боловсруулахыг зааж өгч байсан түүхтэй.

Өнөөдөр Чех Улсын топ 5 мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нэг болох МП Красно ХК-ний түүх тэртээ 1895 оноос эхлэн бичэгдсэн болно. Тухайн үед Төв Валахын махны мэргэжилтнүүд нядалгааны газар барих зорилготой хоршоо байгуулан эхлэж байжээ. 1955 онд тус үйлдвэр хөлдөөх мөхөөрөмж ашиглаж эхэлсэн бөгөөд 9 жилийн дараа буюу 1964 онд шинээр барьсан махкомбинат нь үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Монголиан Форум компани нь МП Красно компанитай Монгол, Чех хоёр орны мах үйлдвэрлэлийн салбарыг дэмжин ажиллахаас гадна Монголиан Форум компани МП Красно мах махан бүтээгдэхүүний үйлдвэрт Монголчуудаа үндсэн ажилчнаар нь оруулан махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мэрэгшүүлэн мөн хууль эрх зүйн талаас туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн