Европ дахь Монголчуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн.

Европ дахь Монголчуудын дунд уламжлал болох зохион байгуулагдаж ирсэн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн тун удахгүй БНЧУ улсын Праг хотод 2018 оны 11 сарын 02 – 04 өдрүүдэд болно.

Тус тэмцээнийг “Европ дахь молголчуудын урлаг спортын төв, ТББ”, Монгол улсаас БНЧУ – д суугаа Элчин сайдын яам, Чех Улс дахь Монгол оюутан залуусын холбоо нар хамтран зохион байгуулана.

Тэмцээн Праг хотын “Краловка” спорт цогцолборт болно.

Тэмцээнд хамаарах эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг гэсэн спортын төрлүүд багтаж байна. Тэмцээнд оролцох багууд тэмцээний санд 250,- Евро тушааж тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулах бөгөөд тэмцээний санд цугларсан мөнгөн хөрөнгө нь өдөрлөгийг явуулах заал танхимын болон шагнал урамшуулал, шүүгч, ажилчдын цалин зэрэг зардалд зарцуулагддаг.

Тэмцээнд оролцох багуудын техникийн зөвлөлгөөн 2018 оны 11-р сарын 01-ны 20 цагт явагдана. Техникийн зөвлөгөөнд багуудын ахлагч нар оролцоно. Түрүүлсэн баг мөнгөн шагнал, шилжин явах цомоор шагнагдана. Техникийн зөвлөлгөөнөөр оролцох багийн тооноос хамаарч тэмцээнийг ямар системээр явуулах удирдамжийг батална.

2018 оны 11 сарын 02-нд эхлэл 8:00 цагаас
2018 оны 11 сарын 03-нд эхлэл 8:00 цагаас
2018 оны 11 сарын 04-нд эхлэл 8:00 цагаас

Анхааруулга!!!
Багууд 10 сарын 01-с өмнө багийн бооцооны мөнгөө төлсөн байх шаардлагатай!
Мөн багийн мэдүүлгийг emust2017@gmail.com имеил хаягаар явуулах шаардлагатай!

Холбоо барих ба мэдүүлэг хүлээн авах:

еmail: emust2017@gmail.com

Тэмцээн болох газрын хаяг:
Sportovní hala KRALOVKA
Nad Královskou oborou 1080/51
170 00 Praha 7-Bubeneč

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн